
Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбоо нэгэн сонирхолтой санаачлага гаргажээ. Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан тэд нэгдүгээр сард “Сархадгүй цагаан сарын баярыг хотлоор хэвшүүлье” уриалгыг залуусын дунд өрнүүлээд байгаа аж. Энэхүү уриалга нь Хэнтий аймгийн засаг даргын санаачлагаар өнгөрсөн жилээс эхлэн өрнүүлж буй “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааных нь нэг гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)