
Ингээд тэдний нэг, тус сургуульд нярав ажилтай М.Өлзийхишигээс чухам юу ямар нөхцөл байдал үүсээд байгааг тодрууллаа.
- Манай Ховд аймаг дахь Хөгжил полетехникийн коллеж нь 1400-гаад оюутан, 130 гаруй багш ажилчидтай. Бидний хэсэг багш ажилчид 2012 онд сургуулийн захирал Б.Бадрахын найман удаагийн үйлдлээр улсад 613 сая төгрөгийн хохирол учруулсан тухай мэдээд түүнийг АТГ-т шалгуулсан. Тус байгууллага шалгаж үзээд тэдгээрийн зургаад нь хариу өгөхдөө тав нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн байгаа юм. Харин тэр 68 сая төгрөгний автомашин авахдаа 12 сая төгрөгний үлэмж хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож түүнд яллах дүгнэлт үйлдээд нийслэлийн прокурор руу шилжүүлсэн. Гэтэл нийслэлийн прокурор хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байгаа. Одоо Б.Бадрах гэдэг хүн одоо захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргачихсан, буцаад сургуульдаа захирлаар ирэх гээд хөөцөлдөөд явж байна. Энэ хүн ийм хууль бус үйлдэл хийгээд байхад хууль хяналтын байгууллага нь таслан зогсоохын оронд хэргийг нь хэрэгсэхгүй болгоод цаашаа явах замыг нь нээж байгаад бид гайхаж байна.
-Та бүхэн тэмцээд хэр удаж байна?
-Бид 2012 оны 12 сараас эхлэн энэ бүхний эсрэг тэмцэж байна. Дараа жилийнх нь хавар авилгатай тэмцэх газраас шалгуулахаар болоод шалгаад гурван сар болоход тэр хүн ажилаа хийсээр байсан.

-Бадрал захирал та бүхэнтэй яаж харьцдаг байсан бэ?
-Ер нь их дээрэлхүү хүн.
-Түүний эсрэг зарга үүсгээд явахад та бүхнийг ямар нэгэн байдлаар дарамталж байсан уу?
-Тухайн үед бид энэ хүнийг шалгах нөхцөлийг бүрдүүлсэн учраас дарамт ирэлгүй яахав. Хоёр багшийг ажлаас шалтгаангүй халсан. Мөн хоёр багшийг албан тушаал бууруулсан. Байнгын дарамт шахалтанд байсан учраас бид ийм зүйл хийж байгаа шүү дээ.
-Одоо та бүхэн хаана хандаад байна вэ?
-Бид Улсын ерөнхий прокурор Дорлигжавт гомдолоо гаргачихаад хариугаа хүлээж байна. Өмнө нь Улсын прокурорын орлогч Эрдэнэбатад гомдол гаргаж байсан боловч хэрэгсэхгүй болгосон прокурорын зөв гэж шийдсэн. Ер нь бид прокурор дунд нь энэ хэргийг даралгүй шүүхэд шилжүүлж өгөхийг хүсч байна. Үнэхээр шүүх та нарын буруу энэ хүнд хийсэн хэрэг байхгүй гэж үзвэл хамаагүй нн бид хүлээн зөвшөөрнө.
24tsag.mn
Сэтгэгдэл (47)