
-Давхар дээлтэй холбоотой хуулийн төсэл дээр АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудыг байнгын хороо дэмжээд гаргачихсан байгаа. Дэмжсэн зарчмын санал хураалт бол 2016 оны сонгуулийн дараагаас энэ хуулийг хэрэгжүүлье, тэр болтол Сонгуулийн болон намуудын тухай хуулиудаа шинэчилж 2016 оноос бүхэл бүтэн парламентийн болон Засгийн газрын харьцаа тэнцвэртэй явах нь зүйтэй гэдэг санал байнгын хороон дээр дэмжигдсэн.
- "Самурай" бондын хүрээнд хичнээн төгрөг орж ирсэн бэ. Энэ талаар мэдээлэл ирсэн үү?
- "Самурай" бондоор мэдээлэл авах цаг нь арай болоогүй байна. "Самурай" бондын хичнээн хэмжээний мөнгө орж ирсэн, албан ёсны баталгаажсан дүн хаана ч мэдээлээгүй байгаа. Ер нь "Самура" бонд орж ирэх, Чингис бондын үлдэгдэл мөнгөөр төсөл шалгаруулалт явуулья гэдэг Засгийн газрын байр суурийг дэмжсэн. Одоогийн байдлаар 1151 гаруй төсөл оролцохоор уралдаанд саналаа өгчихсөн байна.
-Амины орон сууц барьсан иргэнд 8 хувийн зээл олгох юм уу. Энэ талаар тодруулна уу?
-Засгийн газрын оруулж байгаа саналаар бол дэд бүтэцтэй, халуун хүйтэн усны шугамд холбогдсон газарт иргэн амины орон сууц барьвал 8 хувийн зээлд хамруулах юм.
-Парламентад суудалгүй намуудыг татан буулгах санал танай бүлгийн хуралдаанд яригдсан. Зарим намууд АН-ын ардчилалыг үгүйсгэж байна хэмээн шүүмжилж байна?
-Бусад намууд сэрчихсэн байна уу. Сонгууль болохоор сэрдэгээ болих ёстой. Намуудыг татан буулгая гэж яриагүй шүү дээ. Яг үнэндээ Сонгуулын тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэж байхад идэвхитэй хэдэн намууд нь оролцоод бусад нь оролцдоггүй. Гарын таван хуруунд багтах хэдэн нам байдаг учраас сэрээе гэж бодсон юм шүү. Сэрсэн бол баярлалаа. Одоо ажлаа хийцгээе намуудынхаа хуулийг хэлэлцье, бүгдээрээ зөвшилцье. Ардчилсан нам ардчилалыг үгүйсгэж байна гэж ярих хэрэггүй. Улс орны хэмжээний хариуцлагатай хуулийг хэлэлцэж байхад бүгдээрээ оролцох хэрэгтэй байна.
-Царцаасан барилгуудад тодотгол хийнэ гэж байна. Тендер авсан зарим компанийн удирдлагууд нь хоригдсон байгаа шүү дээ. Тэгэхээр дахин тендер зарлах уу?
-Эхлээд аудитын дүгнэлт гарах ёстой. Ингэсний дараа ямар компаниуд хичнээн хэмжээний тендерийг хаана, хаана аваад ямар чанартай ажил хийсэн бэ гэдэг нь гараад ирнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)