Ирэх сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар тонн тутамд 14,7 ам.доллар буюу 3,7 хувиар буурч 386,3 ам.доллар болж байна. Энэ нь өнгөрсөн онд тус улсын Сангийн яамны зүгээс “60-66-90” татварын системийг “55-60-90” болгон өөрчлөхийг саналыг дэвшүүлсэн татварын шинэ систем ирэх хоёрдугаар сараас мөрдөгдөх гэж буйтай холбоотой. Ингэснээр Монгол Улсын импортын гол бүтээгдэхүүн болох бензиний экспортын татвар одоогийн 360,9 ам.доллараас буурч 347,6 ам.доллар болох аж.
ОХУ нь дотооддоо үүсэн шатахууны хомсдол, түүнийг дагасан үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор 2011 онд газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын системийг нэвтрүүлж байсан билээ. Уг системийн дагуу дэлхийн зах зээл дэх “Urals” маркийн газрын тосны өнгөрсөн нэг сарын дундаж үнээс 60 хувь, бензины татварыг газрын тосны татварын 90 хувь, дизель түлшний татварын 66 хувиар тооцох болсон юм.