
Говь-Алтай аймгийн ИТХ –ын дахин сонгуульд АН ялалт байгуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл сонгуулийн дүн ерөнхийдөө урдчилсан байдлаар гарсан бөгөөд АН -аас нэр дэвшигчид олонх суудалд ялалт байгуулжээ. Харин нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчдээс МАН гурав, МАХН хоёр суудал авах төлөвтэй байна гэж мэдээллээ. ИТХ –ын дахин сонгууль Говь-Алтай аймгийн төвийн Есөнбулаг, Баяншанд багуудад болон Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга зэрэг сумдад болсон юм.
24tsag.mn