
2012 онд “Мерекс” ХК гадаад худалдаа, барилгын материалын худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Сонгинохайрхан дүүрэгт БНСУ-д үйлдвэрлэсэн цагт 150 м.куб бетон үйлдвэрлэх хүчин чадалтай TW-2500 маркийн бетон зуурмагийн үйлдвэр барьж буй юм. Цаашид үйлдвэрлэлийг жигдрүүлж, бизнес төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж, компани үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхээр 2.6 тэрбум төгрөгийг зах зээлээс татан төвлөрүүлэх буюу компанийн нийт хувьцааны 40% болох 26,000,000 ширхэг энгийн хувьцааг олон нийтэд санал болгох ажээ.