
Төслийн саналыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-наас энэ оны нэгдүгээр сарын 17-ны хооронд хүлээж авсан юм. Энэ хугацаанд аж ахуйн нэгж, иргэдээс нийт 1151 төсөл ирүүлсэн байна. Тухайлбал ЗГХЭГ-т 963, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд 100, Хөдөлмөрийн яаманд 45, Барилга, хот байгуулалтын яаманд 43 санал иржээ.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан зээлийн судалгаа, экспертизийн ажлын хэсэг эдгээр төсөлд шалгаруулалт хийх аж. Ажлын хэсэг гуравдугаар сарын 15-ны дотор сонгон шалгаруулалтыг дуусгаж, эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргаснаар үйлдвэрлэгчдэд санхүүжилт очих юм. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат ахалж, Ерөнхий сайдын зөвлөхүүд болон Эдийн засгийн хөгжил, Барилга, хот байгуулалт, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Хөдөлмөр, Сангийн яамны төлөөлөл багтаж байгаа ажээ.