Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал ирэх онд долларын ханш өсөхгүй гэдгийг баталлаа.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ энэ оны эдийн засгийн төлөв байдлыг өөдрөгөөр харж буйгаа онцолсон юм. Олон улсын шинжээчид 2014 оны эхний хагас жилд эдийн засаг онцгой сайжрахгүй ч тэгтлээ уруудахгүй, харин хоёрдугаар хагасаас буюу ирэх зургадугаар сараас эерэг дүр зураг ажиглагдана гэж дүгнэсэн байна. Үүнтэй мөнгөний бодлого тодорхойлогчид санал нэг байгаа бөгөөд манай улс хоёр гурван жилдээ одоогийн эрчээ алдахгүй явчихвал цаашдаа алзахгүй гэж байлаа.
Түүнчлэн төв банкны удирдлагууд сүүлийн үеийн валютын ханшийн хэлбэл тийм ч айгаад байх зүйл биш хэмээв. Учир нь нэгэнт хөдөлсөн ханш тогтворжтолоо нэлээд хугацаа авдаг. Тэр нь одоо явагдаж байгаа, 100 төгрөгөөр хэлбэлзэх нь жирийн үзэгдэл хэмээн тэд тайлбарлаж байгаа юм. Тэгээд ч ханш хүчтэй савласан тохиолдолд зохицуулалт хийх нөөц төв банкинд бий гэнэ.

А.Анар
Сэтгэгдэл (2)