"Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хөрөнгө оруулалтаас шалтгаалж гацаанд орчихоод байгаа. Тэгвэл энэ асуудал удахгүй шийдэгдэх аж. Тодруулбал, "Оюутолгой"-н ТУЗ-ийн дарга Д.Ганболд "Далд уурхайн санхүүжилтын асуудал энэ сарын сүүлээр шийдэгдэж магадгүй. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор 6.6 тэрбум ам.доллар болж байгаа" хэмээн ярив. Түүний хэлснээр "Оюутолгой"-н хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн асуудлуудыг шийдвэрлэж байгаа. Гэхдээ усны хэрэглээ, зардлын өсөлт зэргээс болоод далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшлогдож буйг ярьсан юм. энэ онд тус компани 2.6 тэрбум ам.долларын ашиг олохоор төсөвтөө суулгасан юм.