Оюу толгой ХХК 2013 оны дөрөв дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа гаргажээ.
Тус улирлын үйлдвэрлэлийн тайланд тусгаснаар 2013 оны 10, 11, 12 дугаар сард нийт 7 сая 835 мянган тонн хүдэр боловсруулжээ. Үүнийг жилийн дүнгээр авч үзвэл өнгөрсөн онд 20 сая 317 мянган хүдэр боловсруулсан байна.
Мөн тус онд 290 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн бол баяжмал агуулагдаж буй металл тус бүрээр задалбал зэс 76,7 мянган тонн, 157 мянган унци алт, 489 мянган унци мөнгө үйлдвэрлэжээ.
Харин үүнээс 6,1 мянган тонн зэс, 10 мянган унци алт, 36 мянган унци мөнгө бүхий баяжмалыг 2013 онд борлуулжээ. Гэхдээ энэ борлуулалтыг зөвөн дөрөвдүгээр улиралд хийсэн байна.
Сэтгэгдэл (1)