Монгол
банкнаас өнгөрсөн оны 12 дугаар сарын инфляцийн задаргааг тооцож
гаргажээ. Инфляцийн төвшинд хамгийн их нөлөө үзүүлсэн нь хүнсний барааны
үнэ байна. Өөрөөр хэлбэл хүнсний бараа, ус, ундааны үнийн өсөлт
дангаараа инфляцийн 71,1 хувийг эзлэж байгаа юм. Энэ бүтэн жилийн
хэмжээнд авч үзвэл 41,8 буюу мөн л хамгийн өндөр хувийг эзлэж байгаа юм.
Харин үүний дараагаар 29,8 хувиар тээврийн зардлын нэмэгдэл жагсаж
байна. Харин Орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ эсрэгээрээ буурч
инфляцид 14,6 хувиар хасах үр дүн үзүүлжээ.
Сэтгэгдэл (7)