"Тони Блэйр надад нэг зөвлөгөө өгсөн. Гэхдээ би мартчихаж" гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн жил хэлж байсан удаатай. Ийм тэнэг үг хэлээд шүлс нь ч хатаагүй байтал тэрбээр Африкийн дэд ерөнхийлөгчөөс зөвлөгөө авдаг гэдгээ зарлаж, онигоонд оров.
Африк бол нүүрс, эрдэс баялагаа буруу бодлогоор ашигласан орнуудын хамгийн сонгодог жишээ. Дэлхийд байгалийн баялагаараа толгой цохидог ч уул уурхайн буруу бодлогоосоо болж хамгийн ядуу гуйранч гэдэг үнэлгээнд баттай ордог.
Африкийн улсууд нь жил бүр газрын тос, алт, алмааз, хөнгөн цагаан, уран, марганц гэх мэт ашигт малтмалын олон төрлийн олборлолтын экспортыг гаргуун хийдэг ч улс нь хөгждөггүй, хүн ам нь өлсгөлөн, гуйранчлалаас салж чадаагүйн учир нь уул уурхайгаас орж ирдэг орлого нь авилгач түшмэдийн данс руу урссаар олон жилийг туулсантой холбоотой. Жишээ нь Нигериад бараг 50 жил тасралтгүй газрын тос олборлож байна, энэ хугацаанд 400 гаруй тэрбум долларын ашиг олсон гэх боловч хүн ам нь үгээгүй ядуу гэдэг ангилалд, дээрээс нь улс төрийн тогтворгүй байдал, шашин хоорондын мөргөлдөөн энэ орныг сульдааж дуусгасан юм.
Гэтэл манай Ерөнхий сайд ийм муу түүхтэй, буруу жишээтэй улсын дэд Ерөнхийлөгчөөс зөвлөгөө авдаг байна. Тэгээд бүр уул уурхайн тал дээр шүү. Түүний оронд энэ салбартаа тэргүүн туршлагатай, баялаг намтартай, зөв үлгэрлэл болж яваа Канад, Австрали гэх мэт улсын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан бол арай илүү үр дүнтэй, үнэ цэнэтэй зөвлөгөө авч байсан биз. Манай улс уул уурхайгаа дээрээ түшиглэж, хөгжинө гэж ярьдаг ч бодит байдал дээр бүх зүйл эсрэгээрээ байна. Баялаг байлаа гээд монголчуудад ямар ч ашиг алга. Байгаа баялгаа үнэд хүргэх бодлого байхгүй байна шүү дээ.
Эдийн засаг улам л хямарсаар байна. Ядаж Оюутолгойд хөрөнгө оруулан ажиллаж буй “Рио Тинто” групп л гэхэд хар данстай, бохир компани гэдэг нь бусад улсад ажилласан тэдний түүхээс илхэн харагддаг. Нэг жишээ хэлье. Манай улсад одоо ажиллаж буй “Рио Тинто” групп нь мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөгөө авдаг дэд Ерөнхийлөгчийн нутаг болох Африкийн Папуа Шинэ Гвинэй улсад 12000-15000 хүний амийг авч одсон иргэний дайныг өдөөж байсан түүхтэй. 1989 онд "Рио Тинто”-г эсэргүүцсэн нутгийн иргэдийн хөдөлгөөнөөс болж Засгийн газар иргэдийн хооронд мөргөлдөөн болж олон мянган хүн амиа алдсан байна. Хамгийн хачирхалтай нь “Рио Тинто”-оос хахууль авсан Засгийн газрынхан энгийн иргэдийнхээ эсрэг босч, тэднийг үйл олноор нь хөнөөсөн байдаг. Харин Папуа-Шинэ Гвинейн хэсэг хуульч "Рио Тинто"-г тус улсын Засгийн газартай хамтран байгаль орчинд ноцтой хохирол учруулсан төдийгүй хүний эрхийг ноцтой зөрчин аймаглан устгах ажиллагаанд оролцсон гэж АНУ-ын шүүхэд гомдол гаргаад одоог хүртэл хэрэг нь шийдэгдээгүй явж байгаа юм. Энэ мэт манай уул уурхайн салбарт дэлхийд нэр хүндгүй бохир компани ажиллаж байхын хажуугаар нь Ерөнхий сайд нь хамгийн муу жишээтэй Африкийн орноос зөвлөгөө авч байна. Ингэхээр манай уул уурхай, эрдэс баялгийн салбар яаж хөгжих вэ.

24tsag.mn
Сэтгэгдэл (19)