Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайг хүсэлтийх нь дагуу ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Тэгвэл гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын үр дүн гарах хүртэлх хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг тасалдуулахгүйн тулд Төрийн өмчийн хорооны Төрийн удирдлагын газрын дарга Д.Болормааг МХБ-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Төрийн өмчийн хороо Ажлын хэсэг байгуулан Х.Алтайн ажлыг хүлээн авсан бөгөөд Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах ажлыг олон нийтэд нээлттэй зарлаж зохион байгуулах юм.