Өнөөдөр
"Ерөнхий сайдын 30 минут” Дүнжингарав худалдааны төвд боллоо. Үнэн хэрэгтээ “Монголд
үйлдвэрлэв” үзэсгэлэнгийн албан ёсны нээлт болж хувирсан юм. Гэхдээ энэ
үеэр Ерөнхий сайд хэд хэдэн тэмдэглүүштэй зүйл ярив.
Юуны өмнө монгол үйлдвэрлэл улам чанаржиж байгааг тэрээр тэмдэглэв. Өнгөрсөн жилийн үзэсгэлэн дээр арьс ширэн бүтээгдэхүүний төрөл ердөө бээлий, түрийвч, бүс малгай зэрэгхэнээр хязгаарлагдаж байсан бол энэ жил гутал, цүнх гээд нэр төрөл нь олширчээ. Энэ мэтчилэн Чингис бондын хөрөнгө оруулалттай хэдэн үйлдвэрээ сурталчилж эхлэв. Гэтэл нэг мэдэхнээ үзэсгэлэнд оролцогчид өөрийн бүтээгдэхүүнээ Ерөнхий сайдаар рекламдуулахаар уртаа дараалал үүсгэсэн байлаа. Тэдний ихэнх нь санаснаа гүйцэлдүүлсэн.
Ноднин жилийн цагаан сарын үзэсгэлэнгийн үеэр монголчууд нийтдээ 4 тэрбум төгрөгийн наймаа хийсэн гэлээ. Энэ жил үзэсгэлэн илүү өргөн болж байгаа учир энэ тоо улам өснө гэж найдаж байна гэв. Бид дотооддоо ийм хэмжээний зардал гаргаж байгаа бол урд хөршрүү илүү ихийг урсгаж байгаа нь ойлгомжтой юм. Өмнө нь монгол бараа үнэтэй гэдэг шүүмжлэл их байдаг байсан бол сүүлийн үед үйлдвэрлэгчид үнээ хямдруулах тал дээр уян хатан болжээ.
Мөн монголчууд бид өөрсдөө импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болжээ гэдэг нь үзэсгэлэнгээс ажиглагдаж байлаа. Дээл, гутал, бүс, малгай гээд уламжлалт бүтээгдэхүүнээс гадна барууны хийцтэй өд, сөдөн куртикийг ч хийж гүйцэтгэдэг болж. Түүгээр ч зогсохгүй уламжлал шингэсэн загвар төрхтэй урлаж экспортлох боломж байгаа гэж өөрсдөө ярьж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягт долоон хос монголд үйлдвэрлэсэн бодинк гутал бий гэж тэрээр хэлсэн юм.