Засгийн
Газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ны ээлжит арилжаа өчигдөр болжээ. Арилжаа
хийгдэхийн өмнө нийтэд 30 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжихаах
мэдээлсэн бөгөөд банкуудаас нийтдээ 52 тэрбум төгрөгийн худалдан авалт
хийх санал ирсэн байна.
Энэ удаад арилжаалагдсан ЗГҮЦ нь нэг бүр нь нэг сая төгрөгийн үнэтэй 28 долоо хоногийн хугацаатай хямдарсан үнэт цаас байлаа. Үнэт цаас худалдан авсан банкуудын ирүүлсэн саналаар хүүгийн доод хэмжээ 9.5 хувь, дээд хэмжээ 10 хувь байсан бөгөөд дунджаар 9.68 хувийн хүүтэй 30 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.