
Татвараас чөлөөлөх хуулийн төслүүдийг дагалдаж орж ирсэн газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай УИХ-ын тогтоолыг батлах гэж байна. Тогтоолын төслийн гол агуулга нь газар тариалангийн салбарт сэргэлт орж эхэлсэн байдлыг тогтворжуулахад оршино. 2014-2024 он хүртэлх Газар тариалангийн бодлогын хөтөлбөрийг салбарын яамнаас нь оруулж байгаа юм. Харин энэ асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл (1)