Уул уурхайн яамнаас зохион байгуулж буй “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлэг "Туушин" зочид буудалд эхэллээ. 300 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байгаа энэ хэлэлцүүлгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэллээ. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин ба хөгжлийн стратеги” сэдвээр илтгэл тавилаа.
“Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлэг нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин, Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил, Эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн хөгжил, бүтээмж, өрсөлдөх чадвар сэдвүүдээр хуралдана.

Салбарын яам, Мэргэжлийн холбоод, ТББ болон иргэний нийгмийн төлөөллийг хамруулсан энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, санаачлагуудыг “Эрдэс баялгийн салбар 2025” зөвлөмжинд тусгах юм байна.