Манай Засгийн газар өрийн бичиг гаргаж дэлхийн захаас 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Чингис” бондыг босгосон. Тус бондын жилийн хүү нь нь 4.125 хувь. Энэ дагуу манай улс өнгөрсөн жил "Чингис" бондын хүүд 99 тэрбум төгрөгийг улсын төсвөөс өгчээ. Ам.долларын ханш өссөн энэ үед “Чингис” бонд их эрсдэл авчирсан бөгөөд хүүд нь төлөх мөнгөнөөс гэхэд алдагдал хүлээгээд байгаа гэж албаныхан хэлж байгаа юм. Цаашид ч бондын хүүд төлөх мөнгө нэмэгдэх төлөвтэй байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)