Ам.долларын
Монголбанкнаас нэрлэсэн ханш өнөөдөр 1722 төгрөг байна. 2013 оны 12 дугаар сард бага
зэрэг буурч 1650 орчим төгрөгт эргэлдэж байсан ам.доллар 2014 он гарснаас хойш эргээд
өссөн ажиглагдлаа.
Сүүлийн долоо хоногийн тухайд авч үзвэл даваа гарагт нэгж ам.доллар 1693.04 төгрөгтэй тэнцэж байсан бол пүрэв гарагт 1736.61 төгрөг болтлоо өсөв. Харин баасан гарагаас хойш өнөөг хүртэл 1722,19 төгрөгт тогтвортой байна.
Монгол Улс энэ оны төсвийн тодотголдоо ам.доллар, төгрөгийн харьцааг 1300 төгрөгөөс доош байхаар тооцсон. Тиймээс монгол төгрөгийн ханш чангарахыг хүлээж буй. Гэвч оны эхний хоёр долоо хоногт монгол төгрөгийн ханш эсрэгээрээ унасан үзүүлэлт харууллаа.
Сэтгэгдэл (1)