Өмнөх Засгийн газрын үеэс одоогийн Засгийн газрын хэмжээнд ярьж байгаа нэг зүйл нь иргэдийн гар дээр байгаа 1072 хувьцаа. Гэвч иргэд 1072 хувьцаагаас хэзээ ашиг хүртэж эхлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани 2015 онд IPO гаргаж, иргэдийн гар дээр байгаа хувьцааг хөрөнгө болгохоор болжээ. Учир нь 2015 оноос IPO хийвэл эдийн засгийн хувьд хамгийн тохиромжтой үе юм
байна. Эдийн засаг хүндэрсэн энэ үед IPO гаргах нь хөрөнгө
оруулагчид худалдаж авахгүй гэж тус компанийн зүгээс үзэж байгаа аж. Дашрамд дурадахад "Эрдэнэс Тавантолгой" компани нь өнгөрсөн онд 5.3 сая тонн
нүүрс олборложээ. Энэ нь 2011, 2012 онуудаас
хоёр дахин их нүүрс олборлосон үзүүлэлт гэж тус компанийн захирал
Я.Батсуурь хэлж байна. Нөгөөтэйгүүр тус компани нь “Чалко”-д төлөх ёстой
350 сая ам.долларын 200 сая ам.долларыг нь төлөөд дуусчихсан байгаа юм
байна. Тиймээс өрөө бүрэн төлж дуусах үе буюу 2015 оноос олон улсын зах зээл дээр IPO хийвэл илүү ашигтай байх аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)