Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон дахь айлчлалаар босгосон "Самурай" бондын хөрөнгө Монгол улсын хөгжлийн банкны дансанд орж ирсэн гэх мэдээлэл байна. 30 тэрбумын иентэй тэнцэх “Самурай” бондыг Монголд оруулж ирсэн нь их эрсдэлийг дагуулж байна хэмээн эдийн засагчид ярьж эхэллээ. Учир нь манай улсын гаднаас авсан өр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс хэтэрчихсэн байгаа. Нөхцөл байдал хүнд үед бондын хөрөнгийг оруулж ирэх нь өрийн хэмжээг нэмэхээс гадна, ирээдүйд учрах эдийн засгийн хүндрэлийг бий болгох аж. Гэхдээ нэгэнт ороод ирсэн мөнгө учраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийнхөө хэмжээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулж байгаад ч хамаагүй мөнгийг эргэлдүүлэх юм байна. Гэхдээ япончууд бондын хөрөнгөө хэрхэн зориулалтаар нь зарцуулж байгаа эсэхийг байнга хянана хэмээн анхааруулжээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (9)