Ам долларын ханш сүүлийн хоёр өдөр дараалан чангарч Японы иентэй харьцах ханш сүүлийн таван жилийн дээд түвшинд ойртжээ.
Энэ нь өнгөрсөн 12 дугаар сард хуралдсан Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын шийдвэртэй холбоотой бөгөөд Сан Францискогийн Холбооны нөөцийн банкны тэргүүн Жон Уильямс сар бүр бонд худалдан авах хөтөлбөрөө ирэх 12 дугаар сард эцэслэж магадгүй тухай мэдэгдсэн нь ам.долларын ханш ийнхүү чангарахад хүргэсэн байна. Лондонгийн цагаар өчигдөр 08.23 цагт иентэй харьцах нэг ам. долларын үнэлгээ өмнөх өдрөөс 0.4 хувиар өсөж, нэгж нь 104.98 иентэй дүйсэн юм.
Түүнчлэн энэ талаар Сидней дэх "National Australia Bank"-ны валютын шинжээч Рэй Этрилл "Ойрын хугацаанд ам долларын ханш өснө. Эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байна, ханшид сөргөөр нөлөөлөх шалтгаан одоогоор үгүй" хэмээн ярьжээ.