Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон дахь айлчлалаар хэлэлцээр хийсэн "Самурай" бондын мөнгө Хөгжлийн банкны дансанд байршлаа. Өнгөрсөн сарын дундуур уг бондыг дэлхийн зах зээл дээр гаргасан ч мөнгө нь ийнхүү шинэ оны дараа шилжиж байгаа юм. 30 тэрбум буюу 290 сая ам.долларын "Самурай" бондын хугацаа нь 10 жил бөгөөд 1,52 хувийн хүүтэй юм. Анх 600 сая ам.долларын бонд босгоно гэж байсан ч ийнхүү эхний ээлжинд 290 сая долларыг босгосон байна. Харин үлдсэнийг нь ирэх онд арилжаалахаар ярьж байгаа. Уг бондын мөнгийг дэд бүтэц, газрын тосны боловсруулах үйлдвэр барихад зарцуулахаар төлөвлөөд байна.
"Самурай" бондын мөнгө Монголд ирснээр долларын ханш буурна гэх мэдээлэл байсан ч эргэлтэнд орж эхлээгүй учир ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байгаа юм.
"Самурай" бондын мөнгө Монголд ирснээр долларын ханш буурна гэх мэдээлэл байсан ч эргэлтэнд орж эхлээгүй учир ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байгаа юм.
Сэтгэгдэл (1)