Зарим аймагт бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, энэ сарын 3-аас “Шунхлай” компани хэд хэдэн аймаг дахь шатахуун түгээх станцад АИ-92 бензиний үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмж, 1670 төгрөг болгосон байна. Харин бусад бензиний үнэ хэвийн байгаа гэнэ. Одооогоор “Шунхлай”-аас бусад компаниуд бензиний үнээ нэмээгүй аж.
Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөр явуулсан ч үр дүнгээ өгөхгүй байгаа талаар иргэд болон нефть экспортлогч компаниудын зүгээс хэлж байна. Засгийн газартай гэрээ байгуулж үнэ тогтворжуулах хөтөлбөрт нэгдсэн компаниудын хувьд үнийг барих гэж “гүрийсээр” байгаа ч алдагдал хүлээн санхүүгийн хүнд нөхцөлд орсноо ярьж байна. Тодруулбал, валютын ханшийн зөрүүнээс шалтгаалж өнгөрсөн оны долдугаар сараас алдагдал хүлээж эхэлжээ. Гэхдээ зөвхөн ам.долларын ханшийн зөрүүнээс шалтгаалж 2013 оны есдүгээр сарын байдлаар нефть импортлогч компаниуд 1-9 тэрбум алдагдал хүлээгээд байгаа аж. Иймээс бүтээгдэхүүний үнэ нэмэх хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа аж. Харин иргэдийн зүгээс бензиний үнийг нэмээгүй ч таксины км тутам дахь үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж 800 төгрөг болсон хэмээн гомдоллож байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)