Шинээр анх удаа орон сууц худалдан авсан бол иргэд 30 сая хүртэлх төгрөгийн төлөлтийн 10 хувийг эргүүлэн авах эрхтэй байдаг. Энэ дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 1-р сарын нэгний өдрөөс эхлэн татварын хэлтсүүд хүлээн авч байна. Хамгийн гол нь та ХАОАТ төлөгч байх ёстой бөгөөд орон сууцаа ямар мөнгөөр худалдаж авснаа баталгаажуулах ёстой юм. Энэ буцаан олголтод хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг, эхчүүд ч хамрагдана.
Холбогдох бичиг баримтыг харьяа дүүргийн татварын хэлтсүүдэд 2-р сарын 15-ны өдөр хүртэл авах бөгөөд ирэх дөрөвдүгээр сард буцаан олголтын мөнгийг олгох юм. Ямар бичиг баримт бүрдүүлэх талаар www.mts.mn сайтаас мэдээлэл аваарай.