Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар нийт 22 ХК-ийн 22242 ширхэг хувьцааг арилжжээ. Баасан гаригт нийт 76 хэлцэл хийгдэж, 31 сая 264 мянга 163 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх арилжаа явагдсан байна.ТОП-20 индекс 16255.70 нэгж болж өмнөх өдрөөсөө 206.46 нэгжээр буюу 1.25 хувиар буурчээ.