Өмнөговь аймаг дахь Оюутолгой ордын хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” нэмэлт хувьцаа гаргаад байна. Тус компани 12-р сарын 12-ны өдөр нэмэлт хувьцаа гаргахдаа нэгж хувьцааг нь 2.53 канад доллар болон 2.4 ам.доллараар үнэлээд байсан юм. Харин Торонтогийн хөрөнгийн биржийн зах зээл дээр гарсан эхний өдрөө 3,53 канад доллараар арилжаалагдаж, өчигдрийн байдлаар 3,41 канад доллар болсон байна.
Тус компани ирэх даваа гараг буюу 1-р сарын зургааны өдөр Nasdaq, Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр нэг тэрбум ширхэг нэмэлт хувьцааны арилжаагаа хаах бол маргааш нь Торонтогийн Хөрөнгийн бирж дээрх хувьцааны арилжаагаа хаах юм байна.