Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлдөг америк долларын ханш дахин өсч эхэллээ. 1800 төгрөгт дөхөөд байсан долларын ханш 12-р сарын эхээр буурч, тогтвортой байсан ч 2013 оны сүүлийн өдрүүдээс эрс өслөө. Нэг ам.доллар 2014 оны 1-р сарын нэгний байдлаар 1654,1 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 1678,37 бол хурдацтай өссөн байна. Шинэ жилийн нүсэр баяр дөнгөж дууссан, Цагаан сарын зарлага ихтэй баяр дөхөж байгаа тул долларын ханш цаашид ч өсөх хандлагатай байгааг ажиглагчид хэлж байна.