Айсуй шинэ жилийг догдлон хүлээх олны хөгжүүн хөөр баяр будрах цастай хамт их хотыг маань бүрхсээр. Анд нөхөд, хамт олныхоо баярт уригдан цэнгэсээр нэг л мэдэхэд 12 сарын 31- тэй золгосон байна.
Гэр бүлийн халуун дулаан илчийг мэдрэх, найз нөхөд, хамт олонтойгоо ажиллаж, бүтээх зүйргүй их эрч хүч өгөх ид шид гагцхүү шинэ жилийн баярт оршдог.
Тиймээс ч шинэ жилийг гэр бүлийн басхүү хамт олны баяр гэдэг билээ.
Гэр бүл, хамт олноо сэтгэл хангалуун баяр хөөрөөр дүүрэн баярлуулах нь ч өөрөө аз жаргалтай явдал. Иймээс ч гэрийнхнээ, хамт олноо сэтгэл хангалуун баярлуулж, хэзээ ч үл мартагдах шинэ жилийн үдшийг бэлэглэе хэмээн төлөвлөж буй эрхэм гэргий, “баярын комисс”-ын ахлагч та бүхэнд баярын ширээгээ хэрхэн гоёх тухай доорхи зөвлөгөөг зориулж байна.
Шинэ жилийн баярын ширээг улс үндэстэн бүр өөр өөрөөр засдаг. Тухайлбал Румын, Австрали, Болгарчууд дотор нь зоос, халуун ногоо хийсэн жигнэмэгээр, Францууд шарсан цацагт галуугаар баярынхаа ширээг чимдэг байна.
Харин Монголчуудын маань хувьд 1920-оод оны сүүлээс анх шинэ жил тэмдэглэж эхэлсэн цагаасаа л буузыг баярын ширээнийхээ хүндэт зоогоор сонгож, өдгөө ч таашаан хэрэглэж буй. Мөн төрөл бүрийн загас, нугасыг шарж, жигнэн зоог барих нь ч цөөнгүй болжээ. Хамгийн гол нь та ямар ч хоол хийсэн бай түүгээрээ баярын ширээгээ чимэхийг хичээгээрэй. Таньд ердөө бага зэргийн уран сэтгэмж л байхад хангалттай. Таньд хэрэг болох үүднээс гарын доорх зарим хүнсийг ашиглан, баярын хэрхэн ширээгээ чимэглэх санаануудыг хүргэж байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)