"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг худалдан авсан дотоодын аж ахуйн
нэгжүүдийн зарим нь хувьцаагаа буцаан өгч, мөнгөө авахыг хүсэж байгаа.
Засгийн газар тэдний хүсэлтийг хүлээн авч, энэ сарын 14-нд 409 дүгээр
тогтоол гаргасан юм. Хувьцаагаа буцааж мөнгөө авах хүсэлтийг энэ сарын 31
хүртэл хүлээн авч, мөнгийг нь буцаан олгохоор уг тогтоолоор
шийдвэрлэсэн Тэгэхээр маргааш гэхэд хувьцаагаа буцаах боломжтой болж байгаа юм. Тиймээс хувьцаагаа буцаах хүсэлтэй аж ахуй нэгжүүд албан
ёсны хүсэлтээ бичгээр гарган, аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн
гэрчилгээний хуулбар, төлбөр шилжүүлсэн баримт, нэхэмжлэхээ хавсаргасан,
үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хандах
хэрэгтэй юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/