Өнгөрсөн лхагва гараг буюу 2013 оны 12-р сарын 25-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 5.2 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.3 хувиар өссөн байна. Энэ нь баяр дөхөж байгаатай холбоотой гэж албаны хүмүүс хэлж байна.
Махны үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 8.4 хувь, үхрийн ястай мах 1.7 хувь, үхрийн цул мах 2.0 хувь, адууны мах 11.3 хувь, ямааны мах 7.7 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 6.7 хувь, үхрийн ястай мах 0.8 хувь, үхрийн цул мах 4.2 хувь, адууны мах 7.4 хувь, ямааны мах 4.9 хувиар өсчээ. 2013 оны 12-р сарын 25-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7255 төгрөг, хонины цул мах 6750 төгрөг, үхрийн /ястай/ мах 7845 төгрөг, үхрийн цул мах 9340 төгрөг, адууны мах 6400 төгрөг, ямааны мах 5375 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2013 оны 12-р сарын 25-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 3.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 6.5 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.3 хувь, 1-р зэргийн задгай гурилын үнэ өмнөх сарынхаас 3.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.3 хувиар өссөн байв. 2-р зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.8 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн үнэ: 2013 оны 12-р сарын 25-ны байдлаар элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 0.3 хувиар өссөн байв. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна

Сэтгэгдэл (3)