"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжаалж эхлэхэд үндэсний компаниуд хувьцааг худалдан авах гэж дугаарлаж байсан. Тэгвэл сүүлийн саруудад дотоодын аж ахуй нэгжүүд хувьцаагаа буцаан өгч, мөнгөө авахыг хүсэх болжээ. Тиймээс дээрх байгууллагуудын хүсэлт, өргөдлийг Хөрөнгийн бирж буюу ҮЦТТТХТ-д энэ сарын 31-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Өөрөөр хэлбэл үнэлэмж нь буураад байгаа "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг ирэх оноос буцаахаар болжээ. Үндэсний аж ахуй нэгжүүд ийнхүү хувьцаагаа буцааж, мөнгөө эргүүлэн авах болсон гол шалтгаан нь Засгийн газрын байгуулсан ашиггүй гэрээтэй холбоотой гэж эх сурвалж тайлбарлалаа.
Сэтгэгдэл (1)