Монгол, Оросын хамтарсан Монросцветмет компанийн зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 5-ны өдөр болж өнгөрлөө. Тус хурлаар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж эхлэх талаар ярилцсан байна. Ингэхийн тулд Монголын талын одоогийн эзэмшил 51 хувь, Оросын талын эзэмшил 49 хувийг хадгалах замаар хамтарсан компани байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулахаар тохирсон байна. Мөн хуралдаанаар “Эрдэнэт” ХК-ийн Монголын эзэмшлийн хувийг “Эрдэнэс МГЛ” ХК-д шилжүүлэхээр болжээ.
Т.Энхэлээ