Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон дахь айлчлалаар хэлэлцээр хийсэн "Самурай" бондыг дэлхийн зах зээл дээр гаргаж арилжсан талаар "Блүүмберг" мэдээллээ. 30 тэрбум буюу 290 сая ам.долларын "Самурай" бондын хугацаа нь 10 жил бөгөөд 1,52 хувийн хүүтэй юм. Анх 600 сая ам.долларын бонд босгоно гэж байсан ч ийнхүү эхний ээлжинд 290 сая долларыг босгосон байна. Харин үлдсэнийг нь ирэх онд арилжаалахаар төлөвлөжээ. Дэлхийд алдартай "Блүүмберг" сайт энэ тухай мэдээлсэн ч манай Засгийн гараас албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм.
Уг бондын мөнгийг дэд бүтэц, газрын тосны боловсруулах үйлдвэр барихад зарцуулахаар төлөвлөөд байна.
Уг бондын мөнгийг дэд бүтэц, газрын тосны боловсруулах үйлдвэр барихад зарцуулахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл (2)