Засгийн газраас “Чингис” бондын тодорхой хувийг Тавантолгойн цахилгаан станц барихад зориулахаар шийдсэн билээ. Тус ажлыг МҮАН-ын дарга М.Энхсайхан удирдаж байгаа. Уг станцыг барих ажлыг эхлүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж 50 сая ам.долларыг бондын хөрөнгөөс зарцуулахаар болоод байгаа. Харин дийлэнх буюу төсөлд шаардлагатай хөрөнгийн 70 хувийг зах зээлээс босгох ажлыг Ерөнхий сайд асан М.Энхсайхан хэрэгжүүлэх болсон. Тавантолгойн төслийг улс төр, эдийн засгийн мэдлэг туршлагатай, нэр хүнд бүхий хүн удирдахаар болж байгаа нь говийн бүсэд баригдах энэ станцын төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэсэн итгэлийг иргэдэд өгч буй.
Энэ нь үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт учраас М.Энхсайхан энэ ажилд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр уг төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд улс төрөөс хэсэгтээ холдоно гэдгээ ч мэдэгдэв. Учир нь М.Энхсайхан Улс төр эсвэл Засгийн газрын ажлыг шүүмжлээд эхэлбэл төсөл нь нурчих аюултай юм байна. Тиймээс тэрбээр эдийн засаг, дэд бүтцийн өндөр ашигтай тус төсөлөө хөл дээр нь босготол ойрын хэдэн жил улс төрд орохгүй бололтой. Засгийн газрын зүгээс ч түүнд янз бүрийн улс төрийн асуудал ярихгүй байхыг хэд хэдэн удаа анхааруулсан байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (12)