Шинэчлэлийн Засгийн газраас "Татвар бүрдүүлэх аян"-ыг улс орон даяар эхлүүлжээ. Сүүлийн хэдэн жилд дуулдаагүй сонин, содон тус аян нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг аль хэдийн сандаргаж эхэлсэн талаар эх сурвалжууд хэлж байна. "Татвар бүрдүүлэлтийн аян"- нь одоогийн байдлаар Завхан, Хөвсгөл аймагт өрнөж байгаа бөгөөд эхний ээлжинд хар захын наймаачдаас мөнгө салгаж байгаа гэнэ.
Ингэхдээ иргэдийн дансаар орж, гарсан бүх гүйлгээний баримтыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлаж, дансаар нь дамжсан нийт мөнгөн дүнд нь тохирсон татвар нэхэж эхэлсэн байна.
Засаг иргэдийнхээ халаас руу ингэж дураараа гар шургуулсаны гол шалтгаан нь хүндэрсэн эдийн засгаа аврах. Нөгөө талаар улс орон даяар татвар төлөлт ч муу байгаатай холбоотой аж.
Энэ нь эдийн засаг хүндэрч байгаагийн нэг илрэл гэж эдийн засагчид хэлж байна. Тиймээс манай эрх баригчид татварын дарамтаар удуурдаж буй эдийн засаг, тасарсан төсвөө нөхөхөөр шийдсэн нь энэ аж. Урьд өмнө нь "Татвар бүрдүүлэх аян" гэж өрнөж байгаагүй. Учир нь аж ахуй нэгж, иргэд ухамсараараа татвараа төлдөг байсан. Харин одоо Засгийн газар эдийн засгаа өсгөх нэрийдлээр хөдөөд татварын аян өрнүүлж, бизнес эрхэлдэг хүмүүсийн хувийн хадгаламжийн дансны хуулбарыг авч шууд мөнгө нэхдэг болж. Тодруулбал, "Та 80 сая төгрөгийн гүйлгээг банкаар хийсэн байна. Энэ бол таныг 80 сая төгрөгийн гүйлгээ хийснийг батлах баримт. Тиймээс та 80 сая төгрөгийн гүйлгээндээ таарсан татварыг өгөх ёстой" гэсэн зарчмаар татварыг бүрдүүлж байгаа аж.
Нөгөө 80 сая төгрөгийн гүйлгээ хийсэн хүмүүс бүгдээрээ жижиг, дунд бизнес эрхлэгчид байх нь хамгийн сонин. Харин наймаачид “80 сая төгрөг бүгдээрээ миний орлого биш. Үүний зарим нь миний данс руу хүмүүсийн хийсэн мөнгө. Зарим нь зарлага учраас бид яг энэ мөнгөнд тохирсон татварыг төлж чадахгүй. Дансаар орж, гарсан бүх мөнгөн дүнд татвар ноогдуулах үндэслэлгүй юм” гэж гомдоллож сууна.
Энэ асуудлыг сайн мэдэж буй хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. Тэрбээр өнгөрсөн сард тойрогтоо буюу Хөвсгөл аймагт ажилласан бөгөөд иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонссон байна. Энэ үеэр нутгийн иргэд түүнд яг ийм зүйлийг хэлж, асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ. Тиймээс Л.Энх-Амгалан гишүүн Сангийн сайд Ч.Улаан болон Хөвсгөл аймгийн Татварын газар руу албан бичиг хүргүүлсэн байна. Тэрбээр албан бичигтээ "Хөвсгөл аймгийн хэмжээнд татварын цэнхэр карттай хүн хэд байна. Урьд жилийнхтэй харьцуулбал татварын орлого хэрхэн төлөгдсөн. Мөн хэдэн иргэнд яг энэ үндэслэлээр татвар оногдуулсан. Ямар хуулийн заалтыг баримталж иргэдээс татвар авч буйг" тодруулж өгөхийг шаарджээ. Л.Энх-Амгалан гишүүний зүгээс хуулийн үндэслэлээ тайлбарла гэсэн шаардлагыг нь холбогдох байгууллагуудад нь тавиад байгаа. Мөн тэрбээр “Оюутолгойгоос татвараа авч чадахгүй байж. Халуунд халж, хүйтэнд хөрч гахай зөөж амьдардаг хэдэн жижиг наймаачдыг татвараар дарамтлахаа боль” гэж хэлж байгаа юм.
Уг аян ирэх оны эхээр Улаанбаатарт өрнөх магадлалтай байна гэж эх сурвалжууд хэллээ. Харин иргэд дансаар орж, гарсан бүх гүйлгээнд татвар ноогдуулж болохгүй гэсэн байр суурьтай байна. .

24tsag.mn
Сэтгэгдэл (13)