Махны үнэ тогтвортой байгаа ч дэлгүүрийн лангуун дээр байгаа өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсч байна. Өнгөрсөн сард өндөг 350 төгрөг байснаа 500 төгрөг болж өссөн.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт, тодруулбал амралтын өдрүүдэд цагаан будаа, сүүний үнэ огцом нэмэгдлээ. Тухайлбал, цагаан будаа нэг кг нь 2200 төгрөг байсан бол 2500 төгрөг болжээ.
Мөн тетрапак савалгаатай сүү нэг литр нь 1800 байсан бол 2000 төгрөг болоод байна. Зарим захын хорооллын дэлгүүрүүд 2300 төгрөгөөр ч зарж эхэллээ. "Шингэн" сүүг 1500 төгрөгөөр зарж байгаа ч устай хольсон, ариун цэврийн шаардлага хангадаггүй тул иргэд төдийлөн худалдан авдаггүй. Гэтэл дотоодын үйлдвэрийн тетрапак савалгаатай сүүний үнэ ийнхүү "тэнгэрт хадлаа". Энэ сард Шинэ жилийн баяр, үргэлжлүүлээд Цагаан сарын баяр тохиох тул сүүний үнийг "хазаарлах" ёстой гэж иргэд шаардаж эхэллээ.

Сэтгэгдэл (1)