Ирэх жилийн төсөвт нэг ам.долларыг 1384 төгрөг байхаар төлөвлөсөн нь маргаан дагуулаад байгаа билээ. Эдийн Засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр энэ тоог боломжтой хэмээн хамгаалсан. Тэгвэл Сангийн сайд Ч.Улаан ирэх жил доллар 1384 төгрөг байх нь "амьдралгүй мөрөөдөл байж магадгүй" гэжээ. Учир нь 2014 онд өрийн хязгаарыг нэмэгдүүлж, "Самурай" бондыг авахгүй бол олон ажил санхүүжилтгүй болж, зогсоход хүрэх аж. Хэрэв дахин "Чингис" бондыг босгож, "Самурай" бондыг авч чадвал долларын ханш 1750-иас бууж, 1384 төгрөг болох бүрэн боломжтой гэж тооцсон байна. Гэвч УИХ-ын гишүүдийн олонхи нь дахин өрийн хэмжээг нэмэх шаардлагагүй, бонд босгох хэрэгүй гэж үзээд байгаа юм. Өөрөөр хэлбэл доллар 1384 төгрөг болгож буух боломжгүй болсныг Сангийн сайд хэллээ.
Сэтгэгдэл (10)