Төмөр замын тээврийн салбарын орлого энэ оны эхний арван сарын байдлаар 350.2 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 977.9 сая төгрөгөөр буюу 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Төмөр замын тээврээр 17 мянга 397 мянган тонн ачаа тээж, давхардсан тоогоор гурван сая 190 мянган зорчигч зорчсон байна. Тээсэн ачаа нь өнгөрсөн оноос 448.9 мянган тонноор өссөн бол зорчигчдын тоо 178 мянган хүнээр буурчээ.
Сэтгэгдэл (1)