Өнгөрсөн наймдугаар сараас огцом өссөн ам.долларын ханш 1700 төгрөгөөс буурахгүй байна. Хоёр долоо хоногийн өмнө 1720-1730 төгрөгт хэлбэлзэж байсан бол өнгөрсөн долоо хоногоос эхлэн 1750-1760 төгрөгт хэлбэлзэж байна. Хүний нүдэнд харагдахаар огцом нэмэгдээгүй ч 5-10 төгрөгөөр өссөөр байна. Эдийн засаг, шинжээчдийн үзэж байгаагаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш гурав, дөрөвдүгээр сар хүртэл 1700-аас чангарч 1800 руу орох магадлал байгааг зарим эдийн засагч таамаглаж байна. Гэхдээ үүнээс өмнө Засгийн газрын 600 сая ам.доллартай тэнцэх иенийн Самурай бонд Монголын дансанд орж ирвэл ам.долларын ханш суларч магадгүй гэж зарим хүн үзэж байгаа юм. Гэхдээ "Монгол банк"-ны зүгээс 1780 төгрөгт барина гэж хэлж байгаа юм.
Сэтгэгдэл (1)