Долларын ханш 1700-д хүрлээ гэж нэг хэсэг шуугиж, холбогдох байгууллагуудыг арга хэмжээ авахыг олон нийт шаардаж байсан. Зарим нь үүнийг эсэргүүцэн Төрийн ордны гадаа салаавч гаргаж байсан. Ханш өнгөрсөн сарын сүүлээр 1600 төгрөг руу буусан нь энэ асуудлыг намжаагаад байсан юм.
Гэтэл өнөөдөр долларын ханш чимээгүйхэн өсч Монголбанкны ханшаар 1756 төгрөгт хүрсэн байна. "Найман шарга" захад гэхэд өчигдөр нэг долларыг 1740 төгрөгөөр арилжаалж байлаа. Өмнө нь валютын ченжүүд рүү бурууг чихэж байсан албаныхан ямар тайлбар хийх бол?

Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)