Улсын төсвийн алдагдал 183 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ талаар Монголын статистикийн үндэсний хорооноос мэдээлсэн юм. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлэх орлого ба тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний арван сард 4458.8 тэрбум төгрөг болж, улсны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 183.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Нэгдсэн төсвийн урсгал орлого 4458.0 тэрбум төгрөг, урсгал зардал 3539.0 тэрбум төгрөг болж тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 919.0 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)