"Чингис" бонд өр юм уу, зээл юм уу гэх асуулт иргэдийг тархийг гашилгаж байна. Харин мэргэжлийнхний зүгээс авсан зээлээ төлж чадахгүй бол түүнийг сая өр гэж нэрлэнэ гэдгийг онцолж байна. Монголбанк гадаад өрийн статистикийг олон нийтэд мэдээлэх үүргийн хүлээдэг. Үүнийхээ дагуу улирал тутамд Монгол Улсын нийт гадаад өрийн тоон мэдээг гаргадаг учиртай. Тэгвэл энэ оны хоёрдугаар улирлын байдлаар манай улсын гадаад өр 17.402.7 сая ам.долларт хүрсэн байна. Олон улсын вальютын сангийн тусгай шаардлагын дагуу нийт гадаад өрийн хэмжээг тогтоосон нь энэ.Мөн Төв банкны гаргасан тоон үзүүлэлтэнд өнгөрсөн хоёрдугаар улирлын байдлаар Засгийн газрын өрийн хувьд 4.2 сая ам.доллар хүрсэн. Энэ 4.2 сая ам.долларт юу юу орж байгаа вэ гэхээр Засгийн газрын гадны орнуудаас хөнгөлөлттэй авсан урт хугацаат зээлүүдийн үлдэгдэл хоёр тэрбум төгрөг, түүнчлэн "Чингис" бондын мөнгө, мөн Хөгжлийн банкны 580 сая ам.доллар нэмэгдээд 4.2 сая ам.долларт хүрч байгаа юм. Тэгэхээр "Чингис" бонд зээл биш өр болж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)