Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” чуулга уулзалт өнөөдөр Туушин зочид буудлын хурлын танхимд болно.
“Metals Mongolia-2013” чуулганаар тус салбарын хөгжил, бодлого, дэд бүтцийн асуудлын талаар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөллүүд уулзаж, хэлэлцэх юм.
Түүнчлэн Уул уурхай, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Эдийн засаг хөгжлийн гурван сайдын хамтарсан тушаалаар хэрэгжиж буй “Монгол алт”, “Монгол зэс”, “Монгол төмөр” хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн хөтөлбөрүүдийнхээ талаар оролцогчдод танилцуулж, анхны хэлэлцүүлгийг хийж, санал авах аж. Уг чуулганаар уул уурхайн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, алт зэс хар төмөрлөгийн салбарын талаар үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг өрнөж, нийт 16 хүн илтгэл тавих юм байна.
Мөн чуулганы үеэр Цагаан суврагын зэсийн ордын бүтээн байгуулалт эхэлсэн, Эрдэнэтийн ордод шинээр хүдрийн биет илрүүлсэн, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийн явцын талаар зэрэг металлургийн салбарын сүүлийн үеийн мэдээллүүдийг өгөх аж.
Хоёр жил тутамд болдог энэхүү чуулганд энэ удаад 300 орчим төлөөлөгчид салбарын асуудлын талаар хэлэлцэж чуулахаар бүртгүүлээд байгаа бөгөөд Шинэчлэлийн засгийн газрын зүгээс хуралд ихээхэн ач холбогдол өгч байгаа гэнэ.

Анар