2014 он гэхэд инфляцийг найман хувьд барина гэж Монголбанк тооцоолсон. Мөн Дэлхийн банкнаас ирэх онд манай улсын инфляцийг 12 хувьд хүрнэ гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн сүүлийн үеийн байдлаас харахад инфляци өсөх хандлагатай байгаа гэдгийг тэд онцолсон. Энэ оны эхний саруудад тогтворжиж байсан инфляци өнгөрсөн наймдугаар сараас өөрчлөгдөж эхэлжээ. Мөн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилүүдэд өндөр өсөлттэй гарсан гэдгийг тус банкныхан хэллээ. Тэгвэл ингэж өсөх болсон гол шалтгаанаар валютын ханшийн өсөлт, импортын бүтээгдэхүүнийг нэрлэж байна. Түүнчлэн үүний хажуугаар Монголын мөнгөний бодлого, төсөв тэлж байгаа нь инфляцийн нэг дарамт гэж үзлээ.
24tsag.mn