ҮХААЯ-наас ирэх 12-р сарын 25-наас нөөцийн мах гаргахаар бэлдээд байна. 2014 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийг 2013 оны 9 сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна.
Ирэх жил нийт 14,0 мян.тн махны нөөц бүрдүүлж, худалдан борлуулах юм байна. Үүнд:
- Дархан хотын “Нөөцийн махны менежер” болох “Дархан мийт фүүд” ХХК нь 1000 тн мах;
- Эрдэнэт хотын “Нөөцийн махны менежер” болох “Эрдмийт” ХХК нь 1000 тн мах;
- УБ хотын “Нөөцийн махны менежер” болох “Эи Эн Ди Эм” ХХК нь 6000 тн мах;
- УБ хотын “Нөөцийн махны менежер”-ээр “Баатарууд тэнгэр” ХХК нь 6000 тн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж, худалдан борлуулахаар болжээ.