Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаар Монголбанкнаас мэдээллээ. Өмнө олгосон ипотекийн зээлээс 796.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16492 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 464.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 658.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 9966 иргэнд 578 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлжээ.
Иргэд 658.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 9966 иргэнд 578 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлжээ.