Египетийн удирдагч асан Хосни Мубаракын шүүх хурал өчигдөр хаалттай эхэллээ. Түүнийг их хэмжээний авлига авсан, олон зуун хүний аминд хүрсэн хэргээр ял оноож, бүх насаар нь хорихоор болсон. Харин тэрбээр давж заалдаснаар авлигын гэх хэргийг нь шүүхээс хүчингүй болгоод байгаа юм. 85 настай Хосни Мубаракыг одоо 2011 онд болсон бослогыг цэргийн хүчээр дарахдаа хэдэн зуун хүний аминд хүрсэн хэмээн шүүж байгаа юм.
Өнгөрсөн наймдугаар сараас Х.Мубаракын биеийн байдлыг харгалзан шүүх хурлын явцад түүнийг гэрийн хорионд байлгах шийдвэр гарсан. Түүний зүрх муудаж, анхан шатны шүүх хурлын үеэр ухаан алдаж байсан. Биеийн байдал нь тогтвортой болсны дараа шүүх хурлыг үргэлжлүүлж байсан билээ. Түүний хүүхдүүдийг мөн авлига, хүн амины хэргээр шүүхээр болсон юм.