Нүүрсний экспортын орлого улсын төсвийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг "Энержи pecypc"" компани Ухаа худгийн нүүрсний уурхайгаа зогсоох нь гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж байна.
Энэ асуудлаар тус компанийнхантай холбогдож тодруулахад," Ухаа худгийн нүүрсний уурхайг зогсоосон албан ёсны шийдвэр гараагүй байна. Нүүрсний салбарт жилийн хугацаанд нүүрлэсэн хямралаас болж алдагдалтай ажилласан ч аль болох нөөц бололцоогоо ашиглан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа, ажилчдаа цомхотгох тухай асуудлыг хөндөөгүй" хэмээн хариуллаа. 2600 гаруй ажилтантай "Энержи ресурс" компани өнгөрсөн онд улсын төсөвт 163 тэрбум төгрөг оруулжээ. Тус компаниийн гэрээт болон туслан гүйцэтгэгч компаниудад нийт 10 мянган гаруй ажилчин ажиллаж байгаа аж.