“Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр"-ийнхүрээнд шатахууны худалдаа эрхэлдэг 13 компанид арилжааны банкуудаар дамжуулан 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Тэгвэл “Жаст ойл” компанид олгосон 18.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн татаад байна.
“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хамгийн их хэмжээний буюу 57.4 тэрбум төгрөгийн зээлийг “НИК” компани авсан байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 33 мянга 551 тонн шатахууны нөөцтэй байсан бол энэ оны аравдугаар сарын эхний байдлаар 86 мянган 220 тонн болж 2.5 дахин өсчээ.